Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид өнөөдөр манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус газрын Орлогч дарга Ц.Тулга, алба хэлтсийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ОНӨГ-ын дарга Ө.Бурмаа, ГХБА-ны дарга Н.Энхтуяа тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

Тус газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Уранцэцэг байгууллагын товч танилцуулага хийж мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлаг”-ын баримт бичгийн талаар мэдээлэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа Хэсэгсчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн талаар Мэргэжилтэн Г.Хосбаяр,  Хот байгуулалтын мэдээллийн сангийн талаар Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар тус тус товч танилцуулсан.

 

Google+ Linkedin