Дендрарий цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эхлүүллээ

Дендрарий цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эхлүүллээ

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ойн судалгааны хөгжлийн газар” УТҮГ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Өмнөд Солонгос улсын хөрөнгө оруулалтаар Дамбадаржаа нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Дендрарий цэцэрлэгт хүрээлэнгийн 59.0 га талбайн тохижилтын ажлын загвар зураг батлагдлаа.

Батлагдсан зураг төслөөр Монгол орны нөхцөлд тохирсон 15 аймгийн, 91 төрлийн мод, бут, сөөг тарих бөгөөд нийслэлийн оршин суугчид, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ботаник мэдлэгтэй болоход чиглэсэн бүтээн байгуулалт юм.

Дендрарий цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг 2018-2019 онуудад газар шорооний бэлтгэл, 2019-2020 онуудад явган зам, дугуйн зам, автозам тавих, 2020-2021 онуудад мод суулгах, 2021-2022 онуудад гадна гэрэлтүүлэг, камер суулгах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Google+ Linkedin