Шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах таван байршилд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх хот байгуулалтын баримт бичиг боловсруулагдсан. Үүнд:

  1. Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /129 га талбай/;
  2. Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /11 га талбай/;
  3. Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /89.8 га талбай/;
  4. Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /107.6 га талбай/;
  5. Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төсөл /2.23 га талбай/;

Дээрх ажлуудад Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар магадлал хийх орон тооны бус экспертүүд томилогдож магадлалын ерөнхий дүгнэлт гарсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 167 дугаар тогтоолоор батлагдсан.

 

Google+ Linkedin