Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын танилцуулга

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын танилцуулга

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам” нь “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль батлагдан гасантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам” батлагдсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03, 02-01/04 дүгээр шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 131 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Эдгээр 131 барилгыг 45 багц болгон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг зарласнаар одоогийн байдлаар 20 багцад төсөл хэрэгжүүлэгч шалгарч журмын дагуу дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна.

Хүснэгт 1

Ажлын явц Багцын тоо Барилгын тоо Тайлбар
1 Төсөл хэрэгжиж байгаа 20 62 301 айлын 3 орон сууц шинээр ашиглалтад орсон байна.
2 Төсөл хэрэгжихээс татгалзсан 4 Оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан барилга.
4 Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 25 65 Журмын дагуу сонгон шалгаруулалт явагдаж байгаа.
Нийт 45 131  

 

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд 2016 онд 64 айлын 1 орон сууц, 2017 онд 237 айлын 2 орон сууц ашиглалтад орсон бөгөөд 2017 оны 10 сарын байдлаар 12 барилгыг буулган, барилга угсралтын ажил хийгдэж байна. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 онд 879 айлын 9 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

2014 оноос ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээллийг 2 дугаар хүснэгтэд харуулав.

Хүснэгт 2

Багц Захирамжийн огноо Захирамжийн дугаар Барилгын тоо Дүүрэг Төсөл хэрэгжүүлэгч
1 ХУД 01 2014.12.03 А/1008 8 Хан-Уул Фүжи холдинг ББСБ
2 ХУД 03 2014.12.03 А/1010 2 Хан-Уул Нутгийн буян ХХК
3 ХУД 05 2015.02.12 А/130 1 Хан-Уул ЭФЭС констракшн ХХК
4 БГД 08 2015.04.20 А/321 4 Баянгол Алтан трейд ХХК
5 БГД 09 2015.04.20 А/322 3 Баянгол Тэргүүн чансаа ХХК
6 БЗД 03 2015.12.03 А/943 3 Баянзүрх Шинэ гэр түншлэл
7 БЗД 04 2015.12.03 А/944 3 Баянзүрх Металл энд вүүд ХХК
8 БГД 03 2017.03.10 А/117 2 Баянгол Гэрэгэ констракшн ХХК
9 БГД 06 2017.03.10 А/118 3 Баянгол Тэргүүн чансаа ХХК
10 БГД 11 2017.05.11 А/297 1 Баянгол Стандарт проперти ХХК
11 БГД 13 2017.05.11 А/299 3 Баянгол Алво ХХК
12 БГД 04 2017.06.14 А/438 3 Баянгол Нью стандарт ложистикс ХХК
13 БГД 05 2017.06.14 А/438 3 Баянгол Нью стандарт ложистикс ХХК
14 БГД 02 2017.07.05 А/514 4 Баянгол Хос болор ХХК
15 БГД 01 2017.07.05 А/515 6 Баянгол Эс Ти Эм констракшн ХХК
16 БЗД 09 2017.10.04 А/734 3 Баянзүрх ДАЛУ ХХК
17 ХУД 04 2017.10.04 А/735 4 Хан-Уул Эм Эм Жи Капитал ХХК
18 БГД 07 2017.10.04 А/736 3 Баянгол Тэргүүн чансаа ХХК
19 ХУД 12 2017.10.04 А/737 1 Хан-Уул ОХС ХХК
20 БГД 14 2017.11.16 А/881 2 Баянгол Камдер ХХК
НИЙТ 62  

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай зарлалыг 2017 онд 4 удаа өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсанд байршуулсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны шийдвэрээр 10 багцад төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан байна.

 

Google+ Linkedin