Ерөнхий Архитекторын ажлын албаны 2017 оны онцлох ажил

Ерөнхий Архитекторын ажлын албаны 2017 оны онцлох ажил

УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН 16 НЭГЖ ХОРООЛЛЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАВ

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичиг батлагдсан. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн 47 нэгж хороололд хувааж засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, соёл, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээний иж бүрэн цогцолбор төлөвлөлтийг хийхээр тусгагдсан. Тус ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний 63 дугаар тогтоолоор нийт 16 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан бөгөөд мэдээллийг нийслэлийн холбогдох агентлагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Зураг төслийн ажлын нэр Захирамжийн дугаар Төлөвлөлтийн талбайн хэмжээ Төлөвлөлтөд хамрагдсан Дүүрэг, хороо
1. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн 9-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 131.92 га Сүхбаатар дүүрэг 12,13,14,15-р хороо
2. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 10-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж  

214.26 га

Баянзүрх дүүрэг 2,4,5,19,22,27-р хороо
3. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 214.25 га Баянзүрх дүүрэг 2,4,5,19,22,27-р хороо
4. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 15-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 135.14 га Баянзүрх дүүрэг 4,5,7,22-р хороо
5. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 245.75 га Баянзүрх дүүрэг 8,10,16,17-р хороо
6. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 17-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 219.68 га Баянзүрх дүүрэг 9,17,19,24 -р хороо
7. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 18-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 297.07 га Баянзүрх дүүрэг 10,12 -р хороо
8. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 31-р нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 720.39 га Баянзүрх дүүрэг 11-р хороо
9. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Хайлааст” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 869.32 га Чингэлтэй дүүрэг 17,18,19 -р хороо
10. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Чингэлтэй” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 679.6 га Чингэлтэй дүүрэг  12,13,14,15,16,17,18 -р хороо
11. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Дарь-Эх” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 502 га Баянзүрх дүүрэг 2,4,5,21,27-р хороо
12. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Дамбадаржаа” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 1225.35 га Сүхбаатар дүүрэг 14,15,16,17,18-хороо, Баянзүрх дүүрэг 21,27-р хороо, Чингэлтэй дүүрэг 19-р хороо
13. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун хойд бүсийн “Баянхошуу” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 1619.88 га Сонгинохайрхан дүүрэг 5,6,7,8,9,10,11,23,25,28,31, Баянгол дүүрэг 9,10,11,22,23, Чингэлтэй дүүрэг 7-р хороо
14. Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Шархад” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 433.29 га Баянзүрх дүүрэг 9,19,22,24-р хороо
15. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун хойд бүсийн “Толгойт” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 1244.38 га Сонгинохайрхан дүүрэг 1,2,24,26-р хороо
16. Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн “Үйлдвэр-4” нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2015 оны А/299 дүгээр захирамж 646.76 га Баянзүрх дүүрэг 9,10,23-р хороо

 

2017 онд батлагдсан Төлөвлөлтийн нэгж хороололуудын байршил

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 174 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” /2016-2020/ батлагдсан. Тус хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу жил бүрийн нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд төлөвлөлтийн нэгж хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж батлуулах ажлыг тусгуулан захилагчийн хяналт тавин ажиллаж байна.

 

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХЯЗГААР БАТЛАГДЛАА

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу  Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаар /тиг гортиг/-ыг тогтоох тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/18 дугаар захирамж гарлаа.

 

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ДАГУУЛ, ХАЯА ХОТ, ТОСГОДЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХЯЗГААР БАТЛАГДЛАА

УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу  Улаанбаатар хотын Дагуул, хаяа, хот, тосгодын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоох тухай нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/917 дугаар захирамж гарлаа.

Суурьшлын бүсийн хилийн дотор хотжилтыг дэмжин Хот, тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэлийг дагаж мөрдөх бөгөөд суурьшлын бүсийн хилийн гадна хотжилтыг хязгаарлана.

Дээрх дагуул, хаяа хот, тосгодоос Аргалант-Эмээлт, Багахангай, Налайх, Био-Сонгоно, Туул-Шувуун фабрикийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж НИТХ болон Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/226 дугаар захирамжийн дагуу дараах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд боловсруулагдаж байна. Үүнд:

  1. ”Тэрэлж” тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  2. ”Гачуурт” тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  3. ”Хонхор” хаяа хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  4. Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” -ийн ТЭЗҮ
  5. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Аэро сити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол.

УЛААНБААТАР ХОТ ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.10 Жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 3-р хорооноос Сүхбаатар дүүргийн 5, 3, 4, 2, 1 хорооны нутаг дэвсгэрийг дайрсан Сөүлийн гудамжны 1.9 км урт 3.2 га нийтийн эзэмшилийн зам талбайд төлөвлөлтийн загвар төслийг санаачлан боловсруулсан.

Төлөвлөлтөөр загварын шоу бүхий бэлэх хувцасны худалдаа, жааз хөгжим, амьд хөгжмийн тоглолт, урлагийн задгай тайз, паб ресторан үйл ажиллагаа өргөтгөх боломжтой талбай, лазер шоу, селфи хийх хөшөө цогцолбор, төрөл бүрийн үзэсгэлэн, худалдаа үйл үйлчилгээ эрхлэх боломжтиой 1.4 га талбайн ашиглалтыг үр дүнтэй байхаар загвар төслийг боловсруулав.

 

 

 

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУУРЬ СУДАЛГАА, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАВ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/889, А/955, 2016 оны А/205 дугаар захирамжийн дагуу боловсруулагдаж улсын экспертизээр магадлал хийгдсэн дараах хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар тогтоолоор батлагдлаа.

  1. Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  2. Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  3. Яармагийн спорт цогцолборын орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төсөл
  4. Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  5. Автохудалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

 

УЛААНБААТАР ХОТЫГ 2040 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/226 дугаар захирамжаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” ажлын хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан захиалагчийн хяналт хийж байна. Үүнд:

  1. “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах” ажлын гүйцэтгэгч “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байна.
  2. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах” ажлын гүйцэтгэгч “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байна.

 

 

Google+ Linkedin