“Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжихээр боллоо

“Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжихээр боллоо

“Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд НЗД-ын 2017 оны 04 сарын 12-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/211 дугаартай захирамж батлагдсанаар Унадаг дугуйн замын трассын судалгаа тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах даалгавар батлагдсан. Үүний дагуу гүйцэтгэх ажлын тендер нээлттэй зарлагдсан. Тендрийн урилга өгсөн компаниудын саналыг 6 сарын 19-нд шалгаруулж нийт 340,2км зураг төслийн ажлыг хүлээж аваад байна.

• Хотын төвийн хэсгийн унадаг дугуйн замыг Зураг төслийн “Гардь хаус” ХХК


• “Сэлбэ” голын дагуу хийх унадаг дугуйн трассыг Зураг төслийн “ЭЗМНЭГ”ХХК
• “Туул” голын дагуу хийх унадаг дугуйн замын тайланг Зураг төслийн “Өрнөл проект” ХХК гүйцэтгэсэн.

Нийслэлийн авто замын хөгжлийн газар хотын төвд 2017 онд гүйцэтгэх эхний ээлжийн ТРАСС-7 8,4км Унадаг дугуйн трассын дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Google+ Linkedin