Барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөлт оруулах

Нэг. Барилгын ажлын зөвшөөрөл ШИНЭЭР АВАХ Захиалагчийн өргөдөл, албан бичигт иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас гадна дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

 

1.1. Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр /газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн нотариатаар батлуулсан хуулбар/

1.2. Барилга байгууламжид магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт /Тус газрын www.mpa.ub.gov.mn цахим хуудасны Үйлчилгээ цэс дэх бүрдүүлэх материалын дагуу Барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн актийг хот байгуулалтын мэдээллийн санд оруулсан байх/

1.3. Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

1.4. Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан

1.5. Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах

1.6. Зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл

1.7. Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө /Барилгын тухай хуулийн 30.1, 30.2, 37.1.4, 37.1.5 дах заалтын дагуу Талбайн зохион байгуулалтын зураг, календарчилсан график, зохиогчийн болон захиалагчийн хяналтын гэрээг хавсаргах/

1.8. Тэмдэгтийн хураамж 30.000₮ -ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан төлбөрийн баримт

 

Хоёр. Барилгын ажлын зөвшөөрлийн ХУГАЦАА СУНГАХ болон барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүссэн Захиалагчийн өргөдөл, албан бичигт иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас гадна дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

2.1. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /эх хувь/

2.2. Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

2.3. Барилгын дуусаагүй ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан төлөвлөгөө, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын шинэчлэн боловсруулсан зураг төсөл

2.4. Барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн актийг хот байгуулалтын мэдээллийн санд оруулсан баримт /2014.04.10-ны өдрөөс хойш олгосон зөвшөөрөлд хамаарахгүй/

2.5. Барилгын ажлын зөвшөөрлийг шинэчилэн хугацааг сунгасан тохиолдолд тэмдэгтийн хураамж 30.000₮ -ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан төлбөрийн баримт

 

Гурав. Барилгын ажлын зөвшөөрлийн НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГҮҮЛЭХ Захиалагчийн өргөдөл, албан бичигт иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас гадна дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

3.1. Гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагатай шинээр байгуулсан гэрээ

3.2. Ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон байх/

3.3. Гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллагтай байгуулсан гэрээг цуцалсан тухай шийдвэр

3.4. Зураг төсөлд орсон томоохон өөрчлөлттэй холбоотой бичиг баримт

3.5. Гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл дууссантай холбоотой бичиг баримт

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Утас:11-312826

website: www.mpa.ub.gov.mn -аас авна уу