Ерөнхий Архитекторын ажлын алба

ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРЫН АЖЛЫН АЛБАНЫ ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын бодлого, төлөвлөлтийн алба болох Ерөнхий архитекторын ажлын албаны үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2 Ерөнхий архитекторын ажлын алба /цаашид “Алба” гэх/ нь Ерөнхий архитекторын хуулиар хүлээсэн эрх, үүргийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх нөхцөлийг хангуулж, хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад захиалагчийн хяналт тавих, хот байгуулалтийн чиглэлээр хийгдэж буй төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог зохицуулах, шинээр санаачлах үүрэг бүхий алба байна.

1.3 Алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.4 Энэхүү дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1 Алба нь Ерөнхий архитекторын хуулиар хүлээсэн эрх үүргийн хүрээнд Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөр, хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө, Төрөөс барилга, хот байгуулалт, газрын харилцаа, дэд бүтцийн асуудлаар гаргасан хууль тогтоомж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтыг нэгжүүдийн үйл ажиллагаанд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.2 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу шинэчлэн боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

2.3 Газрын үйл ажиллагааг төрөөс хот байгуулалтын чиглэлээр баримталж байгаа бодлогод нийцүүлэн, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах;

2.4 Газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх;

2.5 Газрын даргын дэргэд Мэргэжлийн зөвлөлийн хурлыг байнгын ажиллагаатай зохион байгуулах;

2.6 Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тулгамдаж буй асуудлаар судалгаа хийж, төсөл хөтөлбөр боловсруулах;

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1 Мэргэжлийн зөвлөлийн хурлыг байнгын ажиллагаатай зохион байгуулж, дараах асуудлуудыг хэлэлцүүлэн, дүгнэлт гаргуулах;

3.1.1 Норм, нормативд санал өгөх;

3.1.2 Хот байгуулалтын баримт бичиг:

3.1.2.1. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол;

3.1.2.2. Хот төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/

3.1.2.3. Ерөнхий төлөвлөгөө;

3.1.2.4 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;

3.1.2.5 Барилгажилтын төсөл;

3.1.2.6 Хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх бусад төсөл, хөтөлбөр;

3.1.3 Инженерийн дэд бүтцийн шугам, сүлжээ, барилга байгууламж;

3.1.4 Авто зам, гүүр, инженерийн бэлтгэл арга хэмжээ;

3.1.5 Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн барилга, байгууламж барих хүсэлт;

3.1.6 Тохижилт, ногоон байгууламж, нэгдсэн авто гарааш;

3.2 Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн норм, нормативд санал өгөх ажлыг газрын хэмжээнд зохион байгуулж, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэх;

3.3 Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалтын бодлого боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

3.4 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Хот байгуулалтын баримт бичгийн зургийн даалгаврыг боловсруулах, гэрээ байгуулах, зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд хяналт тавих;

3.5 Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөрийн ажлын даалгавар боловсруулах, санал өгч Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулах ажлыг зохион байгуулах;

3.6 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг судалж, төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

3.7 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулж батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын төсөл хөтөлбөрийг хот байгуулалтын кадастрийн мэдээллийн санд оруулах;

3.8 Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд хянах тавьж, үр дүнг газрын даргад тайлагнах;

3.9 Зам талбайн хучилт, ногоон байгууламж, хот тохижилтын элемент, хаягжилт, сурталчилгааны самбарын загварын сонгомол жишээ боловсруулан, ажлын зургийн даалгавар боловсруулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.10 Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, барилга байгууламжийн төлөвлөлтийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэх, ажлын даалгаврыг хянах;

3.11 Төлөвлөлтөд тусгагдаагүй, дэд бүтцийн хангамжийн нэгдсэн шийдэлд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий төслийг санаачлан, улмаар тухайн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх замаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

3.12 Хот дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг дараах байдлаар хангуулна. Үүнд:

3.12.1 Гэр хорооллыг дахин хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг боловсруулах, хяналт тавих;

3.12.2 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгын шийдвэрийг үндэслэн барилгажилтын төслийг санаачлан шийдвэрлүүлэх, зургийн даалгаврыг хянах;

3.12.3 Газар шинэчлэн зохион байгуулах төсөл, хөтөлбөрийг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжиж ажиллах;

3.13 Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан шийдвэрлэх;

3.14 Хот төлөвлөлтийн чиглэлийн тогтоол, захирамж, тушаал зэрэг эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төсөлд санал өгөх;

3.15 Хот байгуулалт, хот төлөвлөлтийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллагаар мэдээлэх, сурталчлах;

Дөрөв: УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1 Албаны орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2 Албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг албаны дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.3 Алба нь Газрын дарга, орлогч дарга, албаны дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, орлогч дарга, албаны дарга нарт хариуцан тайлагнана.

4.4 Албаны дарга нь албаны өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.4.1 Албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.4.2 Албаны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.4.3 Албаны чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.4.4 Албаны албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.4.5 Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.4.6 Цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад хэлтэс, албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.4.7 Бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй албаны нэрийн өмнөөс харилцах;

4.4.8 Мэргэжлийн зөвлөлийн хурлыг батлагдсан дүрмийн дагуу удирдан зохион байгуулах,

4.5 Албаны ахлах мэргэжилтэн нь албаны өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүрт нь зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, албаны тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг зохион байгуулж, арга зүй, зохион байгуулалтаар хангана. Үүнд:

4.5.1 Албаны даргын эзгүйд албаны даргын үүргийг Албаны ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.5.2 Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах.

4.6 Албаны Албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.6.1 Газрын удирдлага болон Албаны даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.6.2 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.6.3 Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.6.4 Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.6.5 Архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.6.6 Ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх.

4.7 Албаны албан хаагч нь хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримт бичгийг бэлэн болгож, албаны ахлах мэргэжилтэн архивт хүлээлгэн өгнө.

4.8 Алба нь албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэрт нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг санаачлан зохион байгуулах асуудлыг газрын удирдлагад санал болгон шийдвэрлүүлэх замаар хэрэгжүүлнэ.

4.9 Албаны албан хаагчдын ажлын үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр сар бүр дүгнэж, хагас бүтэн жилээр нэгтгэнэ.

4.10 Албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг Албаны дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.11 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох, Албаны хурлыг долоо хоног бүр зохион байгуулж тэмдэглэл хөтөлнө.

------------оОо------------

АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

2. Нэгжийн нэр:

Төлөвлөлт, судалгааны хэлтэс

3. Ажлын байрны нэр:

Төсөл хөтөлбөр

хариуцсан мэргэжилтэн

3.1 Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-5

4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

4.1 Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал:

5.1 Албан тушаалын нэр:

5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго:

Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот байгуулалтын баримт бичиг, төсөл хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд оролцох.

2. Ажлын байрны үндсэн зорилт:

1.“Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын хэрэгжилтийг хангуулах;

2.1. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт:

1.Нийслэлд хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлнэ.

2.Нийслэлийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан техник эдийн засгийн үндэслэл, судалгааны ажил боловсруулах;

2. Төлөвлөлт, судалгаагаар чиг хандлагыг тодорхойлсноор хот төлөвлөлт оновчтой хэрэгжих боломж дээшилнэ.

   

3.Хот байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стандартуудыг боловсруулах.

3. Иргэдийн амьдрах орчин сайжирна.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа:

3.1. Хугацаа, хуваарь

       

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд

  1. “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын дагуу бүсүүдийн болон алслагдсан дүүргүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах;
  2. “Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулах.

20%

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах;
  2. Хот төлөвлөлтийг суурь судалгаа, эдийн засаг, нийгмийн цогц тооцоололтой боловсруулах;

40%

50%

Жилдээ

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд

  1. Хот төлөвлөлтийн стандарт боловсруулах;
  2. Хэрэгжилтийг зохицуулах ажилд оролцох;

Ажлын байрны зорилтын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

1. Цаг үеийн болон удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварт ажлуудад оролцох

2. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлж ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнах

3. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалт, хариутай бичгийн шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөн, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, үр дүнтэй ажиллах

4. Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах

5. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх зэрэг үйл хөдлөлийг хориглох

6. Нийслэлд хэрэгжиж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн боловсруулалтад санал өгч оролцох.

 
   

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1. Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

· Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй

-

Мэргэжил

· Эдийн засагч

 

Мэргэшил

· Төсөвчин

-

Туршлага

· Төрийн захиргааны байгууллагад 1-ээс дээш жил ажилласан байх

· Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

· Компьютерийн өргөн хэрэглээний болон төсвийн программуудыг ашигладаг байх

· Асуудалыг бүтээлчээр шийдвэрлэх

· Багаар ажиллах чадвартай байх

 

1.2. Тусгай шаардлага

· Ёс зүйн хэм хэмжээг сахих

 

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субъект

1.1. Байгууллагын дотор талд байгаа

1.2. Байгууллагын гадна талд байгаа

  1. Газрын дарга
  2. Орлогч дарга нар
  3. Зөвлөхүүд
  4. Хэлтсийн дарга нар
  5. Газрын ажилтан албан хаагчид

1 НИТХ-ын Тэргүүлэгчид

2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

4 Нутгийн захиргааны байгууллагууд

5 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага

Байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцсан ажлаа газрын даргын өмнө хариуцна.

3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл

3.1. Санхүүгийн

Цалин хөлс нь төрийн албан хаагчийн албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдэл зэргээс бүрдэнэ.

3.2. Биет хөрөнгийн

  • Албан өрөөний тавилга;
  • Компьютер, холбооны болон техник хэрэгсэл;
  • Зураг төсөл хийхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмж;
  • Унаагаар ажлын шаардлагаар тогтоосон өдөр үйлчлүүлнэ.

3.3. Хүний

Нэг

3.4. Бусад

Бичиг хэргийн эд зүйлс, компьютерийн программ хангамж

4. Ажлын байрны нөхцөл

4.1. Ердийн нөхцөл

Аюулгүйн болон эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, багаар ажиллах нөхцөлөөр хангагдсан орчин нөхцөлд ажиллана.

4.2. Онцгой нөхцөл

Цаг үеийн зайлшгүй ажлын шаардлагатай тохиолдолд илүү цагаар болон амралтын өдрүүдээр ажиллах

ХАНДАЛТЫН ТОО

1389912
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
275
366
275
12684
15849
1389912

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461