Улаанбаатар хотод шинээр 2 гудамжийг нэршүүллээ

Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” зэргийг үндэслэн Улаанбаатар хотын гудамж, зам талбайг нэршүүлэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэн баталдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22 өдрийн 106 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн их сургуулийн хойд уулзвараас зүүн тийш Их монгол улсын гудамж хүртэл 1,4км авто замыг Удирдлагын академийн гудамж, Сэргээн засах клиникийн эмнэлгийн хойд талаас зүүн тийш хуучнаар Намын дээд сургуулийн багш нарын орон сууцны ар талаар Хүннү 2222 хороолол хүртэлх 0.2км авто замыг Г.Цэрэнчимэдийн гудамж гэж тус тус нэршүүллээ.

 1. Анх 1925 оны 04 дүгээр сарын 28-нд Зайсангийн Богд хааны зуны Хайстай ордон байрлаж буй газарт МАХН-ын төв хорооны дэргэдэх “Намын төв сургууль” нээгдэж байсан ба 1994 онд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Удирдлагын хөгжлийн институт, Төр, нийгмийн судлалын Академи, Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төв гэсэн төр, засгийн харъяаны сургалт, эрдэм шинжилгээний гурван байгууллагыг өөрчлөн зохион байгуулж Засгийн газрын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болох Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бий болгосон. Улмаар 1999 онд тус сургуулийн нэрийг Удирдлагын Академи болгон өөрчилжээ. 2016 онд Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэл 0.75км авто замыг ашиглалтад оруулсанаар Богд Жавзандамбын гудамжнаас Их Монгол улсын гудамж хүртэл нэвтрэх боломжтой авто зам бий болсон.

2. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монгол улсын шадар сайд, бүгд захирах сайд, 1911-1914 онд Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд байсан хүн бол Да лам Цэрэнчимэд юм. Тэрээр Манжийн эрх баригчдын “Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж, чин ван Ханддоржтой санаа нийлэн тусгаар тогтнолын хэрэгт идэвхтэй хүчин зүтгэж байжээ.Улаанбаатар хотод 1990-2017 онд нийт 167 гудамж, талбайг нэршүүлсэн ба гудамж, зам талбайг нэртэй болгосноор хаягжилттай холбоотой үйлчилгээ эрхэлдэг түргэн тусламж, гал команд, шуудан харилцаа, холбоо, цагдаа, иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход чиглэгддэг юм.

Манай зочид

1358289
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
392
545
1988
10885
10624
1358289