"Хүүхэд бидний аз жаргалтай хот" сэдэвт гар зургийн уралдаанд урьж байна

ЗОРИЛГО:

Хотын хөгжлийн дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл хотоо хайрлах, хотоороо бахархах, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.

УРАЛДААНЫ ХУГАЦАА:

Уралдаан 2017 оны 05 дугаар сарын 29-31-ний хооронд явагдах бөгөөд бүтээлийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитекторын ажлын албаны 1302 тоот 08.30-10.00 цагийн хооронд хүлээн авна.

ХАМРАХ ХҮРЭЭ:

3-12 насны хүүхэд багачууд хамрагдах бөгөөд “ХҮҮХЭД БИДНИЙ АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ” сэдвээр өөрийн хотоо төсөөлөн зурна.ТАВИГДАХ ШААРДЛАГА:Уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 29-нээс 2017 оны 05 дугаар сарын 31-ны дотор 3-5 нас, 6-8 нас, 9-12 насны ангилалаар дүгнэж, насны англал бүрт I, II, III байр эзлүүлнэ. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр 13 дугаар давхарт үзэсгэлэн гаргана.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Ерөнхий архитекторын ажлын алба, “Нямжав ээж сан”

ХАНДАЛТЫН ТОО

1389851
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
214
366
214
12623
15849
1389851

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461