Албан хаагчид бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангаж тус газрын Спорт хамтлаг зохион байгуулан нийт албан хаагчдынхаа “Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшинг тогтоох сорил”-ыг 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдөр авсан байна.

Уг сорилд нийт 78 хүн хамрагдсанаас 38 хүн буюу 49 % нь “А” хангалттай сайн, 29 хүн буюу 37,1 % нь “B” Сайн, 10 хүн буюу 12,8% нь “C” Хангалттай, 1 хүн буюу 1,1 % нь “D” Дунд гэсэн үнэлгээ авчээ. Спорт хамтлагийн зүгээс дээрх сорилын үнэлгээг үндэслэн албан хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх талаар илүү анхаарч Усан спорт, Фитнес,  Иога гэсэн төрлүүдээс сонгон хамт олноороо хөнгөлттэй хичээллэх боломжоор хангахаар ажиллаж байна.

Манай зочид

1336086
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
433
430
1083
13062
13305
1336086