“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлд санал авах тухай

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох, төсөл хэрэгжүүлэх талбайг нөхөх олговортойгоор улсын мэдэлд авах, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд эдгээр эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах эрх зүйн орчин бүрдсэн.

 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамнаас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт тус газраас төлөөлөл орж ажиллаа.

“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Хот төлөвлөлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хуулийн хэлтэстэй 11-315304 дугаар утсаар холбогдож эсхүл bolor_ya@yahoo.com цахим хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Журмын төсөл татаж үзэх

ХАНДАЛТЫН ТОО

1389900
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
263
366
263
12672
15849
1389900

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461