Новосибирск хотын "Ломмета" ххк-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, ОХУ-ын Новосибирск хотын даргын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгын дулаалгын асуудлаар Новосибирск хотын “ЛОММЕТА” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа.

Уулзалтаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлийн мужлалын асуудлаар танилцуулга хийж, угсармал орон сууцны барилгын дулаалгын талаар ярилцаж харилцан санал солилцов.

Манай зочид

1336071
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
418
430
1068
13047
13305
1336071