Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийт албан хаагчдын дунд "Эрх зүйн мэдлэгээ дээшлүүлье" сэдэвт сургалт зохион байгууллаа

Хуулийн хэлтэс нь “Эрх зүйн мэдлэгээ дээшлүүлье” сэдэвт аяны хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хангарьд ордны 14 давхрын Нэгдсэн хурлын танхимд 08:00цагт Хот байгуулалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилгын тухай хууль, Эрүүл зөв хооллолт дасгал хөдөлгөөний талаар сургалт зохион байгууллаа.

 ЗОРИЛГО

Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийт албан хаагчдыг мэдээ, мэдээллээр ханган, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.Уг сургалтаар дараах байгууллагаас багш нар урьж оролцууллаа: 

 

 

Сургалтын агуулга

Танилцуулга хийсэн багш

Хугацаа

1

Хот байгуулалтын тухай хууль,

Н.МАНДАХ

“Шилүүс Law” группийн захирал, Өмгөөлөгч,

HD Монгол телевизийн Өглөө хөтөлбөрийн Хууль, эрх зүйн буланг хөтлөгч

8:00-8:30

30 мин

2

Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн

Б.БАЯРБЯМБА

Анагаахын шинжлэх ухааны доктор,

HD Монгол телевизийн Өглөө хөтөлбөрийн Эрүүл мэндийн буланг хөтлөгч

8:30-9:10

40 мин

3

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль,

Барилгын тухай хууль

З.СҮХБААТАР

“Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн захирал, өмгөөлөгч,

Хууль зүйн ухааны доктор

9:10-9:40

30 мин

4

Асуулт, хариулт

9:40-10:00

20 мин

ХАНДАЛТЫН ТОО

1389076
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
249
999
4066
11848
15849
1389076

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461