Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчид дэлхийн "Усны өдөр"-өөр сургалт зохион байгууллаа

Дэлхийн усны өдрийг анх 1993 онд Бразилийн Рео Де Жанеро хотод ЮНЭСКО-ийн чуулганаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “Усны өдөр” болгон зарласан байдаг.

“Усны өдрийн зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах мөн түүнчлэн усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усыг зүй зохистой сурталчилан таниулах явдал юм.

Тухайн өдөрт зориулан Барилга байгууламжийн хяналтын хэлтэсээс “Ус-ухаалаг хэрэглээ” зорилтот арга хэмжээг байгууллагын хэмжээнд зохион байгуулав.

Тус арга хэмжээнд урилгаар Усны салбарын тэргүүлэх судлаач доктор Р.Батөмөр “Нийслэлийн унд-ахуйн ус хангамжийн нөөц” сэдвээр , ИДБТХ-ийн инженер Б.Цэрэннадмид “Хот төлөвлөлтийн шатанд орон сууц олон нийтийн барилгад ус хангамжийн зохистой шийдлийг хэрэгжүүлэхэд анхаарвал зохих зүйлс” сэдвээр, ББХХ-ийн инженер Ц.Нямцэвээн “Унд ахуйн хэрэглээний усны чанар, өдөр тутмын хэрэглээнд усны зүй зохистой хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл тавив.

ХАНДАЛТЫН ТОО

1389078
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
251
999
4068
11850
15849
1389078

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461