Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах төслийн 3 дахь барилга ашиглалтанд орж байрны эзэд түлхүүрээ гардан авлаа

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 17, 18, 20 дугаар байрнуудын “Дахин барилгажуулах барилгажилтын төслийн ажлын даалгавар” боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК-ийг батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон.

 

Төслийн даалгаврын дагуу зураг төсөл батлуулснаас эхний ээлжийн 13 давхар 63 айлын үйлчилгээтэй орон сууцыг 20 дугаар байрыг буулган 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл нийт 8 сарын хугацаанд “Тэргүүн чансаа” ХХК барьж, 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн.

“Тэргүүн чансаа” ХХК нь 17, 18, 20 дугаар байрны оршин суугчдад нэг өрхөд 9-11 м.кв нэмж олгон, 20 айлд орон сууц, 4 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, нийт 24 айлыг шинээр барьсан орон сууцанд оруулахад бэлэн болсон.

2017 оны 03 дүгээр сарын 16-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч "Тэргүүн чансаа" ХХК нь барьж гүйцэтгэсэн 72 айлын орон сууцны нээлтийн ёслолын үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.

 

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгч Хурлын төлөөлөгч Л.Нарантуяа, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын “Хот дахин хөгжүүлэх хэлтэс”-ийн дарга М.Нямбаяр, “Тэргүүн чансаа” ХХК-ын захирал Н.Ундрахбаяр нар хүрэлцэн ирж оролцон оршин суугч иргэдийн төлөөлөлд орон сууцны түлхүүр гардуулж, баяр хүргэлээ.

 

 

 

ХАНДАЛТЫН ТОО

1389901
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
264
366
264
12673
15849
1389901

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461