АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Дэлгэрэнгүй...

Улаанбаатар хотод шинээр 2 гудамжийг нэршүүллээ

Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” зэргийг үндэслэн Улаанбаатар хотын гудамж, зам талбайг нэршүүлэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэн баталдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22 өдрийн 106 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн их сургуулийн хойд уулзвараас зүүн тийш Их монгол улсын гудамж хүртэл 1,4км авто замыг Удирдлагын академийн гудамж, Сэргээн засах клиникийн эмнэлгийн хойд талаас зүүн тийш хуучнаар Намын дээд сургуулийн багш нарын орон сууцны ар талаар Хүннү 2222 хороолол хүртэлх 0.2км авто замыг Г.Цэрэнчимэдийн гудамж гэж тус тус нэршүүллээ.

Дэлгэрэнгүй...

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252, А/335 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нийт албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулав

Захиргаа санхүүгийн хэлтсээс 2017 оны 06 дугаар сарын 09, 12-ний өдрүүдэд шинээр батлагдсан “Нийслэлийн байгууллагуудын хэмжээнд дагаж мөрдөх албан хэрэг хөтлөлтийн ажлын нийтлэг журам”,“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын талаар дотоод сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

"Хүүхэд бидний аз жаргалтай хот" сэдэвт гар зургийн уралдаанд урьж байна

ЗОРИЛГО:

Хотын хөгжлийн дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл хотоо хайрлах, хотоороо бахархах, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.

Дэлгэрэнгүй...

“Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцов

Өнгөрсөн амралтын өдөр буюу 05 дугаар сарын 20 ны өдөр Автомашингүй өдөр,  “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болж тус газрын 60 албан хаагч уг арга хэмжээнд оролцон 5 км зайд хурдаа сорин уралдлаа.

Дэлгэрэнгүй...

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрлөгт оролцов

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд тарьсан мод, бут, сөөгнийхөө арчилгаа, усалгааг хийлээ.

Дэлгэрэнгүй...

Манай зочид

1358377
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
480
545
2076
10973
10624
1358377