Биокомбинат, туул-шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө

 

ҮНДЭСЛЭЛ

  • Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаан баатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага;
  • Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/482 дугаар захирамж;

БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:

Барилга, хот байгуулалтын зураг төслийн “Арт констракшн” ХХК болон туслан гүйцэтгэгчээр “Орхон Гидро Гео” ХХК, “Ланд Овнер” ХХК

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

Хан-Уул дүүргийн 12,13,14-р хорооны нутаг дэвсэрт Био-комбинатаас баруун урагш авто зам дагуу Туул-Шувуун фабрик хүртэлх 3210 га талбайг хамарна.

ОДООГИЙН БАЙДАЛ:

Улаанбаатар хотоос урд зүгт 36 км орчим зайд улсын чанартай эм бэлдмэлийн үйлдвэр Боикомбинат, Туул тосгон, Шувуун фабрикийг түшиглэн суурьшил үүссэн. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4375 айл өрх оршин сууж хүнсний ногоо, туслах аж ахуй эрхэлдэг. Био-комбинат, Туул-Шувуун фабрик, Гавьжийн шаньд, Өлзийт хорооллуудад дэд бүтцийн хувьд цахилгаанаас бусад нь хэсэгчилсэн байдлаар өөрийн эх үүсвэрээр хангагдсан байдаг.

 ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ:

        Төлөвлөлтөөр одоо ашиглалт багатай газар нутгийг барилгажуулах замаар одоо дутагдалтай байгаа, орон сууц, нийгмийн үйлчилгээ, ажлын байрны тоог нэмэгдүүлэхээр тусгасан болно.

Шинээр төлөвлөж буй нийтийн орон сууцны талбай нийт төлөвлөлтийн дэвсгэр нутгийн 7,5%, гэр хороололын дахин төлөвлөлтийн талбай 14,2%, дотоод дахь авто зам, зогсоолууд 4,5%, үйлдвэрийн нутаг дэсвгэр 3,6%, газар тариалангийн нутаг дэвсгэр 5,6%, тусгай зориулалтын газар нутаг/цэргийн анги/ 2,1%, инженер, хамгаалалтын зурвас 6,5%, хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон байгууламж, явган хүнд зориулагдсан зам талбай 56%-ийг эзлэхээр төлөвлөсөн.

Төлөвлөлтөөр Биокомбинат, тосгоны хэмжээнд албан ёсны суурьшил бүхий 9600 хүн оршин суухаар тооцсон. Үүнээс төлөвлөлтийн нутаг дэвсгэрийн хүрээнд 2424 өрхийн 8726 хүн оршин сууна. Туул-Шувуу фабрик орчмын төлөвлөлтийн дэвсгэр 581,0 га нутаг дэвсгэрийн хүрээнд 428 өрхийн сууцыг шинэчлэн зохион байгуулах замаар амьдрах орчин нөхцөлийг сайжруулж 1276 өрхийн 4600 хүн оршин сууна.

Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөөг 2030 оны түвшинд тооцож боловсруулсан бөгөөд хэрэгжүүлэх хугацааг эхний ээлж 2016-2020, дунд хугацаа 2021-2025, төлөвлөлтийн хугацаа 2026-2030 он гэсэн үндсэн 3 үе шатаар тооцсон болно. Барилгажилтын төсөл хөтөлбөр нь үндсэн 3 чиглэлээр хэрэгжинэ. Үүнд:

  1. Шинээр барилгажих: Одоо ашиглагдаагүй сул чөлөөтэй орон зайг ашиглан орон сууц, нийгмийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний барилга байгууламж, зам талбайн бүтээн байгуулалт хийх болно.
  2. Дахин төлөвлөх: Барилгажсан нутаг дэвсгэрийн хүрээнд дахин төлөвлөлтийн дагуу газар нутгийн үүрэг зориулалтыг өөрчлөх замаар нийтийн орон сууц, нийгэм, эдийн засгийн үйлчилгээ, ногоон байгууламжийг өртгөтгөн шинэчлэнэ. Дахин төлөвлөлтөөр одоогийн байдлаар иргэн, гэр бүлийн хэрэгцээнд олгогдсон газар нутаг, орон сууцны хорооллын нутаг дэвсгэр дэх ашиглалт муутай орон зайг дахин төлөвлөж, ногоон байгууламж, нийгэм, соёлын үйлчилгээ, нийтийн орон сууцны зориулалт бүхий барилга байгууламжийг байгуулна. Дахин төлөвлөлтөөр нийт 4 байршил хамрагдаж байна.
  3. Шинэчлэн зохион байгуулах: Барилгажсан нутаг дэвсгэрийн хүрээнд газар ашиглалтыг бүсчлэлийг хадгалах замаар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зам талбай, тохижилтийг ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд 8 хэсэг газарт нийт 78,9 га талбай бүхий гэр хорооллын нутаг дэвсгэр хамрагдаж байна. Дээрх ажлыг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг төрөөс гаргах шаардлагатай. Тус ажлын хүрээнд Био тосгоны гэр хорооллын иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл сайжирна. Энэхүү ажлын хүрээнд гудамж замын сүлжээг өргөтгөх, явган зам талбай, түүний гэрэлтүүлэг, шаардлагатай инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Хүснэгт-1. Хот байгуулалтын үйл ажиллагааны чиглэл

Хот байгуулалтын үйл ажиллагааны  чиглэл

Нийт талбай /га/

Зориулалт

Орон сууц

Нийгмийн дэд  бүтэц

Худалдаа үйлчилгээ

Ногоон байгууламж, зам талбай

Шинээр барилгажих

35.4

27.1

3.6

0.3

4.7

Дахин төлөвлөх

20.4

2.1

2.1

3.2

10.6

Шинэчлэн зохион байгуулах

78.9

78.9

-

-

-

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Дулаан хангамж:

            Биокомбинат орчмын дулааны эх үүсвэр нь хэсэгчилсэн системээс хангагдана. Дулааны нийт ачаалал Q=20.837 Гкал/цаг. Дулаан хангамжийн /ДХЭҮ-1,2,3,4/ төвүүдээс ф200-ф50-ийн голч бүхий дулааны хангамжийн шугам татаж, дамжуулан хэрэглэгчдийг дулаанаар хангахаар төлөвлөсөн байна.

Дулааны шинэ эх үүсвэр барих, дулаан хангамжийн гол шугамыг татах, дулаан хангамжийн эх үүсвэр 4 ширхэгийг байгуулахад ойролцоогоор 48,6 тэрбум төгрөг шаардлагатай байна.

           Шувуун-фабрик орчмын дулааны эх үүсвэр нь хэсэгчилсэн системээс хангагдана. Дулааны нийт ачаалал Q=20.837 Гкал/цаг. Дулаан хангамжийн /ДХЭҮ-1,2,3,4,5,6,7,8,9/ төвүүдээс ф200-ф50-ийн голч бүхий дулааны хангамжийн шугам татаж, дамжуулан хэрэглэгчдийг дулаанаар хангахаар төлөвлөсөн байна.

Дулааны шинэ эх үүсвэр барих, дулаан хангамжийн гол шугамыг татах, дулаан хангамжийн эх үүсвэр 9 ширхэгийг байгуулахад ойролцоогоор 106,31 тэрбум төгрөг шаардлагатай байна.

Ус хангамж:

             Ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдөж байгаа орон сууц, таун хаус, үйлчилгээ, олон нийтийн барилга байгууламж нь төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон байхаар тооцож 1 хүн хоногт 120  литр ус хэрэглэхээр тооцов. Тооцоогоор Биокомбинат Q=2430.2 м3/хоног, Туул-Шувуун фабрик Q=1027,96 м3/хоногийн ус хэрэглээ гарч байгаа ба одоо байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэн Биокомбинат, Туул-Шувуун фабрик тус бүр 2 өргөлтийн насос станц, цэвэр усны усан сан шинээр төлөвлөв. Эх үүсвэр хаана гарснаас хамаарч 2 өргөлтийн насос станцын байршил тодорхойлогдоно.

Ариутгах татуурга:

       Биокомбинат орчмын төлөвлөлтийн хугацаанд хүн амын ундны усны ус хэрэглээний зардал нь  2430.2 м3/хоног, 101.26 м3/цаг, 28.16 л/секунд ба хотод нэг зэрэг гарах галын тоо 2 зарцуулалт нь 15л/с болно.

Туул-Шувуун фабрикаас гарах бохир усыг үндэслэн барих цэвэрлэх байгууламж төлөвлөтийн явцад 1027.96 м3/хоног, 42.83 м3/цаг, 11.90 л/секунд болох тооцоо гарч байгаа боловч цэвэрлэх байгууламж нь өртөг өндөр болон тус байгууламжийг бүрэн ачааллаар ажиллуулах үүднээс тухайн үеийн хэрэглээний тооцоог харгалзан үзэж цаашид өргөтгөх боломжтойгоор ажлын зураг төсөл боловсруулах нь зүйтэй.

Цахилгаан хангамж:

        Биокомбинатад дунд давхрын орон сууц, амины орон сууц, таун хаус, түүнчлэн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа тул эдгээр барилгуудын ачаалалд зориулан 2х400 кВА чадалтай хүчний хувьсгуур бүхий 5 дэд өртөөг шинээр барихаар төлөвлөв. Дэд өртөөнүүдийг одоо байгаа 35/6 кВ-ын “Сонгино”, “Био” хуучин дэд станцаас 6 кВ-ын кабель шугамаар тэжээх ба төлөвлөж байгаа ХТП-5-ийг одоо байгаа ХТП-885-тай 6 кВ-ын кабель шугамаар холбоно. “Сонгино” дэд станцын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэн 2500 кВА болгоно.

         Шувуун фабрикт дунд давхрын орон сууц, амины орон сууц, таун хаус, түүнчлэн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа тул эдгээр барилгуудын ачаалалд зориулан 2х250 кВА чадалтай хүчний хувьсгуур бүхий 6 дэд өртөөг шинээр барихаар төлөвлөв. Ингэхдээ нийт барилгажилтыг 3 хэсэг болгон авч үзсэн бөгөөд хэсэг тус бүрд 2 дэд өртөө байхаар тооцов. Дэд өртөөнүүдийг одоо байгаа 35/6 кВ-ын “Шувуу” дэд станцаас 6 кВ-ын хос кабель шугамаар тэжээнэ.

Холбоо мэдээлэл:

        Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын нутаг дэвсгэрийг хилийн цэсийн хүрээнд гэр хороолол-шинэ суурьшлын бүс хосолсон хэмжээнд  хөгжихөөр төлөвлөлтөд хамрагдаж буй нутаг дэвсгэр, хүн амын тооцоонд үндэслэн гудамж замын сүлжээний төлөвлөлтийн дагуу 3 хэсэг бүсчлэлийг хооронд нь холбосон газрын түвшнээс доош -1,0м-ийн гүнд 4-6 эгнээ Ш110мм-ын PVC хуванцар яндантай сувагчлалыг шинээр байгуулан холбохоор төлөвллөсөн.

         Нийт гол болон салбар кабель шугамын сувагчлалын урт 20км станцын болон телефоны хуваарилах шүүгээний оролтын худаг-8 ком, дунд худаг-60ш байх тооцоо гарав.

Гудамж, замын сүлжээ:

        Хотын гол гудамж 2 урсгалтай 4 эгнээтэй дундаа тусгаарлах аралтай 2-р зэрэглэлийн, хотын туслах гудамж 2 урсгалтай 4 эгнээтэй 2-р зэрэглэлийн, орон сууцны хорооллын гудамж зам /гол/ 2 урсгалтай 2 эгнээтэй, орон сууцн хорооллын туслах гудамж, зам 2 эгнээтэй 2 урсгалтай, голын хамгаалалтын эрэг дагуух гудамж, зам 2 урсгалтай 2 эгнээтэй байхаар төлөвлөсөн.       

Хүснэгт-2. Гудамж замын ангилал

Д/д

Гудамж замын нэр

Төлөвлөлтийн  хугацаанд

1

Гол гудамж зам

16,4 км

2

Туслах гудамж зам

26,4 км

 

Нийт

42,8 км

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТОМСГОСОН ТООЦОО

        Хөрөнгө оруулалтын томсгосон тооцоог Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоол болон Барилга, хот байгуулалтын сайдын 2013 онд батлагдсан үнийн индекст харьцуулан тооцсон болно.

Био-Сонгино орчмыг хөгжүүлэхэд 229,4 тэрбум төгрөг, Туул-Шувуун фабрик тосгоныг хөгжүүлэхэд 558,8 тэрбум төгрөг нийт 788.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

 

1. Биокомбинат тосгоны хөрөнгө оруулалтын тооцоо

     Биокомбинат, Сонгино тосгоныг барилгажуулахад нийт 232,9 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Дээрх хөрөнгө оруулалтыг салбараар авч үзвэл:

Хүснэгт-3. Хөрөнгө оруулалтын тооцоо

Салбарын нэр

Нийт төсөвт өртөг /сая.төг/

Эзлэх хувь

Гудамж замын сүлжээ

25,745.94

11%

Цахилгаан хангамж

975.00

0%

Ус хангамж

2,435.00

1%

Ариутгах татуурга

14,530.70

6%

Дулаан хангамж

48,638.40

21%

Холбоо мэдээлэл

377.20

0%

Газар шинэчлэн зохион байгуулах

6,276.42

3%

Барилга байгууламж

130,381.56

57%

Нийт хөрөнгө оруулалт

229,360.22

100%

 

2. Туул-Шувуун фабрик тосгоны хөрөнгө оруулалтын тооцоо

Туул-Шувуу тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хөрөнгө оруулалтыг тооцоход 101.37 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.

Мөн одоогийн гэр сууцны хорооллын хэсгийг шинэчлэн барилгажуулахад 351.31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Хүснэгт-4. Хөрөнгө оруулалтын тооцоо

Салбарын нэр

Нийт төсөвт өртөг /тэрбум.төг/

Эзлэх хувь

Гудамж замын сүлжээ

53,77

9,6%

Цахилгаан хангамж

0,98

0,17%

Ус хангамж

4,30

0,77%

Ариутгах татуурга

11,07

1,98%

Дулаан хангамж

106,31

19%

Холбоо мэдээлэл

0,19

0,03%

Газар шинэчлэн зохион байгуулах

122,29

21,9%

Барилга байгууламж

259,96

46,5%

Нийт хөрөнгө оруулалт

558,87

100%

 

ХАНДАЛТЫН ТОО

1389836
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
199
366
199
12608
15849
1389836

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461