Барилгын насжилт паспортжуулалтын судалгаа

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоолоор батлагдсан "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд, НЗД-ын 2012 оны А/26 дугаар захирамжийн дагуу нийслэлийн барилга байгууламжийг газар хөдлөлтөнд тэсвэрлэлтээр нь үнэлж, мэдээллийн санд бүртгэх ажил 2011 оноос эхлэн хийгдэж, нийт 178 барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулаад байна. Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс нь тус ажлыг гүйцэтгэхдээ ОХУ-ын ШУА-ын Дэлхийн царцдасын хүрээлэн, Улаан-Үд хот дахь Сибирийн геологийн хүрээлэн, ШУТИС-ийн БИАС-ийн “Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төв”, Оношлогоо, зураг төсөл, судалгааны “ Реконстракшн” төв болон Монголын Барилгачдын холбоотой хамтран тухайн барилгад биет судалгаа, орчин үеийн багаж хэрэгслээр хэмжилт хийж, барилгын хийцийн хяналтын тооцоо, лабораторийн шинжилгээний ажлуудыг гүйцэтгэн, нэгдсэн дүгнэлт, үнэлгээ гаргасан болно.

Барилгыг газар хөдлөлтийн тэсвэрлэлтээр нь үнэлж, паспортжуулах ажлыг Монгол Улсын БНбД болон ОХУ-ын 2-3 төрлийн норм, заавар, аргачлал, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал, даацын бүтээцийн системийг статик болон динамик ачаалалд тооцоолох 3 программ хангамж, хөрсний геологийн судалгаа болон барилгын даацын бүтээцүүдийн бетоны бат бэхийг үл эвдэх аргаар тодорхойлогч, гадаргуугийн наалдац болон барьцалдалтын бат бэхийг тодорхойлогч, төмөр бетон бүтээцийн араматурын байрлал тодорхойлогч, барилгын бичил чичирхийлэл хэмжигч зэрэг 4-5 төрлийн багажийн туршилт, хэмжилтийн үр дүнг үндсэн өгөгдөл болгон ашигласан болно.

Барилгыг газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлж, паспортжуулах ажлын үе шат:

- Паспортжуулах барилгуудыг сонгон жагсаалт гаргах, фото зураг авч,баталгаажуулах

- Биет судалгаа, хэмжилт хийх

- Зураг төсөл, судалгааны материал цуглуулах

- Инженер геологийн ажил хийлгэх

- Инженерийн тооцоо, шинжилгээ, судалгааны тайлан боловсруулах

- Нэгдсэн дүгнэлт гаргах, гарын үсэг баталгаажуулалт хийх

2011-2012 онд нийт 178 барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийгдэж, паспортжуулсан ба угсармал төмөр бетон хавтан болон модон хучилттай тоосгон өрөг даацын ханатай нийт 70 барилгад, том хавтгаалжин бүтээцтэй нийт 63 барилгад, хөшүүний цөмтэй төмөр бетон араг бүтээц болон ган араг бүтээцтэй нийт 45 барилгад паспортжуулалт хийгээд байна.

Үүнээс 94 барилга газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай, 43 барилга газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй, 41 барилга хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Д/д

Үзүүлэлт

6 балл

7 балл

8 балл

Дүүрэг

Нийт барилгын тоо

Нийт

Тэсвэртэй

Тэсвэргүй

Хүчитгэх

Нийт

Тэсвэртэй

Тэсвэргүй

Хүчитгэх

Нийт

Тэсвэртэй

Тэсвэргүй

Хүчитгэх

1

Сонгинохайрхан

26

       

16

8

4

4

10

6

2

2

2

Баянгол

41

       

28

18

6

4

13

7

2

4

3

Хан-Уул

15

       

10

5

4

1

5

2

2

1

4

Сүхбаатар

35

       

32

15

11

6

3

2

0

1

5

Баянзүрх

40

3

2

1

 

34

20

3

11

3

2

0

1

6

Чингэлтэй

19

       

18

7

8

3

1

1

0

0

7

Багануур

2

               

2

   

2

Нийт

178

3

2

1

0

138

73

36

29

37

20

6

11

Манай хэлтэс 2013 онд газар хөдлөлтийг тэсвэрлэлтэх чадварын үнэлгээ хийж паспортжуулах 150 орон сууцны барилгын жагсаалтыг Улаанбаатар хотын 9 дүүргээс барилгын хийц, байршил болон СӨХолбоо, иргэдийн хүсэлтийг үндэслэн сонгон авч гаргасан бөгөөд тус жагсаалтыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулан хэмжилт, судалгааны ажлаа эхлүүлээд байна.

Мөн НЗД-ын захирамж, НЕТГ-ын Техникийн зөвлөлийн шийдвэр болон иргэд, байгууллагуудын хүсэлтийн дагуу газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийх шаардлагатай барилга байгууламж дээр хэмжилт, судалгаа явуулдаг болно.