Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах үйл ажиллагаа

Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах үйл ажиллагаа

Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн холбогдох албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв болон Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар хамтран 2019 оны 03 сарын 28-ны өдөр 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Уг сургалтад 21 аймгийн 31 албан хаагчид хамрагдав.

Сургалтын 1 дэх үе нь Барилгын хөгжлийн төвийн сургалтын танхимд болсон бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Ц.Хулан, Н.Тамир нар “Барилга байгууламжийн бат, бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Уг илтгэлээр барилгад биет үзлэг, хэмжилт судалгаа хэрхэн явуулах, тооцооны программд газар хөдлөлийн үйлчлэлд барилгыг хэрхэн тооцох мөн тэдгээрт ашиглах БД, БНбД-ийг зэргийг танилцуулав.

Сургалтын 2 дахь үе нь Монгол кино нэгтгэл ТӨААТҮГ-ын авто гаражийн барилгад болсон бөгөөд НХТЕТГ-н БЧАБХ-н мэргэжилтэн Ц.Хулан, Н.Тамир, О.Ганхуяг нар барилгад биет үзлэг, хэмжилт хийх болон үл эвдэх сорилын багаж тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар сургалт явуулж оролцов.

Google+ Linkedin