Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай  сүүний 16 дугаар орон сууцны иргэд шинэ байрныхаа  түлхүүрээ гардан авлаа

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай сүүний 16 дугаар орон сууцны иргэд шинэ байрныхаа түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 4 удаагийн шийдвэрээр хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд эдгээр хуучин орон сууцанд 6305 өрхийн 21443 гаруй хүн амьдарч байна.

Үүнээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/944 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Сүүний 16 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Металл энд вүүд” ХХК шалгарч, оршин суугчидтай гурван талт гэрээ байгуулах эрхийг олгож, батламж гардуулсан.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан нарын албаны хүмүүс болон төсөл хэрэгжүүлэгчийн төлөөлөл, оршин суугчид оролцлоо.

Google+ Linkedin