Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцанд төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Ай Ди Си Проперти” ХХК-ийн батламжийг гардуулав

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцанд төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Ай Ди Си Проперти” ХХК-ийн батламжийг гардуулав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 14 удаагийн захирамжаар нийслэлийн 7 дүүргийн 145 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхээр “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 200, 201, 202 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Ай Ди Си Проперти” ХХК-г батламжилан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга төсөл хэрэгжүүлэгчийн батламжийг гардуулав.

 

Google+ Linkedin