Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Хан-Уул дүүргийн 2, 10, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын барилгажилтын төсөл боловсруулах ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь3 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багц 1- 2015/75Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 53,54 дүгээр орон сууцны барилгуудын барилгажилтын зураг төсөл боловсруулах

Багц 2- 2015/76Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 34,35 дугаар орон сууцны барилгажилтын зураг төсөл боловсруулах

Багц 3- 2015/77Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 39 дүгээр орон сууцны барилгуудын барилгажилтын зураг төсөл боловсруулах

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ерөнхий танилцуулга, зураг төслийг боловсруулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Саналыг зөвхөн Монгол хэлээр ирүүлнэ.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 11 сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08.30-17.30 цагийнхооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 16.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 13 давхар 1307 тоот, Утас: 11-315319

Google+ Linkedin

Хариулт үлдээх