Зөвлөх үйлчилгээний тендерийн зар

Зөвлөх үйлчилгээний тендерийн зар

1. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Дугуйн зам дэд хөтөлбөрийн хүрээнд дугуйн замын трассын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг битүүмжилсэн мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

2.1. НХТЕТГ/201703001 – Туул голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил

2.2. НХТЕТГ/201703002 – Сэлбэ голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил

2.3. НХТЕТГ/201703003 – Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

3.1. Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл

3.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/

3.3. Барилга хот байгуулалтын яамны 1.1.2 “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа”-ны тусгай зөвшөөрөл /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/

3.4. Сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт

3.5. Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)

3.6. Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, харъяа татвар, нийгмийн даатгалын газраас авсан тодорхойлолт

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 05 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр08:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд битүүмжилсэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 11 давхар хурлын танхим, Утас: 11-315319

Google+ Linkedin