Барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөлт оруулах

Барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөлт оруулах

НЭГ. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ
Баримт бичгийн нэр тайлбар
1.1 Захиалагчийн хүсэлт Захиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
1.2. Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцлийг баталгаажуулсан шийдвэр Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн нотариатаар батлуулсан хуулбар, Ус сувгийн удирдах газар, Дулаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК зэрэг хангагч байгууллагуудаас авсан техникийн нөхцлийн хуулбар
1.3 а/ барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;

б/ Мэдээллийн санд оруулсан барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн акт

а/ Зураг төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэсэн ажлын зураг, дүгнэлт, хавсралтын хамт /эх хувь/

б/ Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн мэдээллийн санд оруулсан барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн актын эх хувь.

1.4. Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Зураг төсөл зохиогч байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
1.5. Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан.

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.4”.Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:” гэж заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.

-1 мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц,

-35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам

-тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам

-орон нутгийн чанартай зам, холбоо

-шатахуун түгээх станц

-50 хүртэл болон 50-иас дээш ор хоногийн хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар

-аялал, жуулчлал эрхлэх

-10000-аас дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг

1.6. Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4.Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна.
1.7. Зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл Зураг төсөл зохиогч болон барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагуудын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/
1.8. Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө Барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг зохиогч хамтран гаргасан төлөвлөгөө, талбай зохион байгуулалтын зураг /зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан бол хавсаргана/
1.9.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт Захиалагч байгууллага нь Тэмдэгтийн хураамж 30.000₮-ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна.
Тайлбар: 1.Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно.

2.Барилгын тухай хуулийн 26.2.Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна.” Гэж зааснаар дээрх материалыг дахин бүрдүүлж зөвшөөрлийг шинээр авна.

3.“Барилгын тухай” хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.

ХОЁР. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ
2.1 Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт Захиалагчийн өргөдөл, албан бичиг. Хүсэлтэд ажлын зургийн шифрыг заавал тусгасан байна.

/иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/.

2.2.Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл Урьд нь олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь. /МХЕГ, НМХГ, БХБЯ-аас олгосон зөвшөөрөл бол эх хувь/.
2.3. Зураг зохиогч, Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Зураг зохиогчийн болон барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагуудын улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
2.4. Барилгын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, (эсвэл календарчилсан график) Барилгын дуусаагүй ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан төлөвлөгөө (эсвэл календарчилсан график) эх хувь.
2.5. Барилгын тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн актыг хот байгуулалтын мэдээллийн санд оруулсан баримт 2014.04.10-ны өдрөөс хойш олгосон барилгын ажлын зөвшөөрөлд хамаарахгүй.
2.6. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар Холбогдох баримт бичгийг захиалагч бүрдүүлнэ.
2.7. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт Захиалагч байгууллага нь Тэмдэгтийн хураамж 15.000₮-ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна.
Тайлбар: 1.Барилгын ажил “Барилгын тухай” хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.

“Барилгын тухай” хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.

2. Барилгын тухай хуулийн 2.13.” Захиалагч барилгын ажлын явцад дараах өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрт нь мэдэгдэнэ:” гэж заасны дагуу дараах тохиолдолд зөвшөөрлийг сунгуулна. Үүнд: -дуусаагүй барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах болон уг хугацаа дуусгавар болох үед.

ГУРАВ. БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
3.1. Барилгын ажлын зөвшөөрлийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт Захиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
3.2. Захиалагч, гүйцэтгэгч болон зураг зохиогч, хяналт гүйцэтгэх байгууллагатай шинээр байгуулсан гэрээ Барилгын ажил гүйцэтгэх, болон зураг зохиогч байгууллагатай /зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан бол/ шинээр байгуулсан гэрээний эх хувь.
3.3. Барилгын ажил гүйцэтгэх болон зураг зохиогч, хяналт гүйцэтгэх үйлчилгээ эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрөл Барилгын ажил гүйцэтгэгч, зураг зохиогч /зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан бол/-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар
3.4. Захиалагч, гүйцэтгэгч болон зураг зохиогч, хяналт гүйцэтгэх байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан тухай шийдвэр Барилгын ажил гүйцэтгэх, болон зураг зохиогч /зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан бол/-той байгуулсан гэрээг цуцалсан тухай баримт бичгийн эх хувь.
3.5. Зураг төсөлд орсон томоохон өөрчлөлттэй холбоотой баримт бичиг – Барилгын зориулалт өөрчлөгдснөөр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулсан баримт бичгийн эх хувь. Жич: Барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт ороогүй байх.
3.6. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн наториатаар баталгаажуулсан хуулбар
3.7. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт Захиалагч байгууллага нь Тэмдэгтийн хураамж 15.000₮-ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна.
Тайлбар: Барилгын тухай хуулийн 2.13.” Захиалагч барилгын ажлын явцад дараах өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрт нь мэдэгдэнэ:” гэж заасны дагуу дараах өөрчлөлт орсон бол Зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнд:

-барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орох;

-гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдөх;

Барилгын зориулалт өөрчлөгдснөөр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулсан;

ДӨРӨВ. БАРИЛГА,БАЙГУУЛАМЖИЙГ БУУЛГАХ АЖЛЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ
4.1 Захиалагчийн хүсэлт Захиалагчийн өргөдөл, албан бичиг /иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
4.2. Барилга байгууламжийг буулгах шийдвэр Барилгыг буулгах шийдвэрийн эх хувь
4.3. Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Барилгын тухай хуулийн 8.3-т “Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.” гэж заасны дагуу мөн хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна. Мөн хуулийн 8.4.Барилгын ажлын гүйцэтгэгч тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна.
4.4. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл Барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагуудын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх/
4.5. Барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө Барилгын захиалагч, гүйцэтгэгч, хамтран гаргасан төлөвлөгөө, талбай зохион байгуулалтын зураг. Барилга үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06 “Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм” БД20-101-12 –ийг мөрдлөг болгон боловсруулна. /зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан бол хавсаргана/
4.6.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт Захиалагч байгууллага нь Тэмдэгтийн хураамж 30.000₮-ийг Төрийн сан 100200051054 дугаар дансанд тушаасан байна.

Маягт татаж авах

 Дэлгэрэнгүй мэдээллийг Утас:11-312826

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/606 дугаар Хүнд суртлыг халж, төрийн үйлчилгээний  чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу үйлчилгээ хүссэн иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримт бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Google+ Linkedin