“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт сургалт зохион байгууллаа

Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нэгж, БХБЯ, ОБЕГ, МХЕГ, НХТЕТГ, БХТ-өөс хамтран “Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт  сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллагдав.

Сургалтад аймгуудын барилга, лаборатори хариуцсан мэргэжилтнүүд, Нийслэл, Дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч нар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаран инженер хамрагдсан ба манай байгууллагаас оролцсон Барилгын Чанар Аюулгүй Байдлын Хэлтсийн мэргэжилтэн Н.Тамир Ц.Хулан нар “Барилга байгууламжийг паспортжуулах үйл ажиллагаа” болон “Шмидтийн ойлтын алхны ажиллах зарчим”-н талаар илтгэл тавин оролцов. Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол талд хүлээлгэж өгсөн багаж төхөөрөмжийг танилцуулж, бодитоор хэмжилт хийж, хэмжилтийн үр дүнг боловсруулан “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлалд”-д хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

 

Google+ Linkedin