UB ERP-дотоод удирдлагын системийн нэвтрүүлэх сургалтанд хамрагдлаа

UB ERP-дотоод удирдлагын системийн нэвтрүүлэх сургалтанд хамрагдлаа

“UB ERP” дотоод удирдлагын системийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан тус газраас нийт албан хаагчиддаа “UB ERP” дотоод системийн нэвтрүүлэлтийн үйл ажиллагааны сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 08.30 цагаас Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Одоогоор уг системд албан хаагчдын мэдээллийг бүртгэж, хандах эрхийг нээж өгсөн бөгөөд албан хаагч бүр программд нэвтэрч хувийн мэдээллээ оруулаад байна. Өнөөдрийн сургалтаар Ухаалаг шийдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Төмөрчөдөр системийн үйл ажиллагааг  бүрэн танилцуулж, мэдээлэл өгч хамтран ажиллав.

Google+ Linkedin