Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээ сэдэвт дадлага сургалтанд хамрагдав

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээ сэдэвт дадлага сургалтанд хамрагдав

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 36 албан хаагчид “Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх” ажлын хэсгийн хамт баг бүрэлдэхүүнээрээ Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээ” сэдэвт дадлага сургалтанд хамрагдав. Тус сургалтаар Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дээр байгууллагын албан хаагчдад газар хөдлөлт, галын аюулаас урьдчилан сэргийлэх, үүсч болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээ болон яаралтай түргэн тусламжийн талаар үндсэн 3 танхимд дадлага сургалтыг хийж, холбогдох мэдээ мэдээллийг хүргэв.

Google+ Linkedin