Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны Худаг усны 36 дугаар байр, Дулааны 18 айлын 18 дугаар байруудыг дахин төлөвлөж, барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХТЕТГ/201805004

  1. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны Худаг усны 36 дугаар байр, Дулааны 18 айлын 18 дугаар байруудыг дахин төлөвлөж, барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Ерөнхий танилцуулга, туршлагын талаарх мэдээлэл
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  • Барилга, хот байгуулалтын яамны
  • 1.2. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа

Эсвэл:

  • ЗТ-9.2 Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  • Архитектор, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд битүүмжилсэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 06 дугаар сарын сарын 08-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
  2. Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

 

 

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,

Нийслэлийн засаг захиргааны II байр 13 давхар 1304 тоот, Утас: 11-315301

Google+ Linkedin