МОНГОЛ НААДАМ үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

МОНГОЛ НААДАМ үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Ерөнхий танилцуулга

2013 оны 02 сарын 08-ны өдөр УИХ-ын 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт “Монгол наадам” спорт, соёл, амралтын цогцолборыг Хүй долоон худагт  2013-2030 онд байгуулахаар төлөвлөсөн.

  • Хүй долоон худагт “Монгол наадам” спорт цогцолбор барих зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 сарын 25-ны өдрийн А/121 дугаар захирамж
  • 2013 оны 07 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан Хүй долоон худагт “Монгол наадам” үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөв боловсруулах ажлын 121/2013,14 тоот зургийн даалгавар
  • Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 456 дугаар тогтоол
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 206 дугаар тогтоолоор дэмжигдсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Үндэсний спорт цогцолбор барих ажлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөв боловсруулах МН-ХЕТ-2013/09/10 тоот гэрээний дагуу “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн”-д зураг төслийг хийж гүйцэтгэсэн болно.

Товч танилцуулга

Google+ Linkedin