Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-д нэгдэцгээе” цом манай байгууллагаар аялж байна

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафон-д нэгдэцгээе” цом манай байгууллагаар аялж байна

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийслэл хотод 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдөр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбараас “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээний цомыг хүлээн авч, гүйлтийн тэмцээний удирдамж зааврыг албан хаагчдад танилцуулж, хамт олноороо марафонд оролцох уриалгад нэгдлээ.

Google+ Linkedin