Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

ҮНДЭСЛЭЛ

  • Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугар тогтоолоор батлагдсан “ Улаан баатар хотыг он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,
  • Хотын ерөнхий архитекторын батласан 2013 оны 06 дугаар сарын 18 –ны өдрийн ХЕТ-41/2013 дугаартай зургийн даалгавар,
  • Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай 2013 оны 11-р сарын 05 –ны өдөр байгуулсан ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гэрээ

БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:

  • Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө:”Эрхэт констракшн” ХХК
  • Инженерийн хангамжийн зураг төсөл: “Сивил консалтинг ”ХХК, “ ОТЗТ” ХХК, “Анод катод ”ХХК, “Меговатт”ХХК
  • Геодезийн хэмжилт, дэвсгэр зургийн боловсруулалт: “ Геоцацраг ” ХХК
  • Инженер геологийн судалгаа: “ Гурван тэс” ХХК тус тус боловсруулав.

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ:

Зураг төслийн даалгавараар хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөө боловсруулах талбай нь 2116,0 га боловч Ннйслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэр бүлийн хэрэгцээнд олгохоор тусгагдсан 50,51,52-р байршлыг хамруулан дүүргийн нийт нутаг дэвсгэр болох 14 000 га-д зам тээврийн сүлжээ, хот байгуулалтын үүргийн бүсчлэлийг боловсруулсан.

Дүүргийн төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг  нийт 3000 га газрыг хамруулав.

Google+ Linkedin