БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар орон сууцны иргэдийн эхний ээлж шинэ байрныхаа түлхүүрээ гардан авлаа

БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар орон сууцны иргэдийн эхний ээлж шинэ байрныхаа түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/418 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр түншлэл” ХХК шалгарч, оршин суугчидтай гурван талт гэрээ байгуулах эрхийг олгож, батламж гардуулсан.

Тус компани нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгыг бүрэн чөлөөлж, 2017 оны 04 дүгээр сараас барилгыг буулгаж, “Шинэ гэр хотхон”-ны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Хуучин байранд нийт 64 өрх амьдардаг байсан бөгөөд “Шинэ гэр түншлэл” ХХК нь барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд оршин суугчдыг түр суурьших байраар бүрэн ханган “Шинэ гэр хотхон”-ы эхний ээлжийн барилга угсралтын ажлыг 12 сарын дотор гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч “Шинэ гэр түншлэл” ХХК нь барьж гүйцэтгэсэн 152 айлын орон сууцны нээлтийн ёслолын үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.

 Тус үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ захирал Б.Сүхбаатар, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын  дарга Э.Анар, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын “Хот дахин хөгжүүлэх хэлтэс”-ийн дарга М.Нямбаяр, “Шинэ гэр түншлэл” ХХК-ын захирал Д.Энхбаяр нар хүрэлцэн ирж оролцон оршин суугч иргэдийн төлөөлөлд орон сууцны түлхүүр гардуулж, баяр хүргэлээ.

Ашиглалтад шинээр байгаа орон сууц

Google+ Linkedin