Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

  1. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвд нийслэлийн нутгийн захиргааны төвийг байгуулах зураг, төсөв боловсруулах НХТЕТГ/201802003 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
    1. Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
    2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
    3. Ерөнхий гүйцэтгэгч нь дараах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байна. /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  • Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажи гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын нэгдүгээр хавсралтын 2.2-т заасан шаардлагыг хангасан байх.
  • Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын нэгдүгээр хавсралтын 1.2.4; 1.2.5; 1.2.6; 1.4.2-т заасан шаардлагыг хангасан байх /Түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба туслан гүйцэтгэгч нь дээрх тусгай нөхцлүүдийг хангасан байх/
  1. Сүүлийн 3-н жилд /2015, 2016, 2017 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт /Төр, захиргааны барилга, байгууламжийн зураг төсөл/
  2. Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
  3. Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, харъяа татвар, нийгмийн даатгалын газраас авсан тодорхойлолт /Тодорхойлолтуудыг тус тендер зарлагдсанаас хойш гаргаж ирүүлэх/
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд битүүмжилсэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 дүгээр сарын сарын 16-ны өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

 

 Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг,  Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 11 давхар хурлын танхим, Утас: 11-321943

Google+ Linkedin