Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах

1. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар барилгын судалгаа, загвар зураг төсөл боловсруулах НХТЕТГ/201802001 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

1. Ерөнхий танилцуулга, шинэлэг санаа, туршлагын талаарх мэдээлэл
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
3. Барилга хот байгуулалтын яамны 1.1.2 “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа”-ны тусгай зөвшөөрөл/Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
4. Сүүлийн 3-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт
5. Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын товч танилцуулга (CV)
6. Нийслэлийн шүүхийн төрөлжсөн архив, харъяа татвар, нийгмийн даатгалын газраас авсан тодорхойлолт /Тодорхойлолтуудыг тус тендер зарлагдсанаас хойш гаргаж ирүүлэх/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба дээрх заалтууд ижил үйлчилнэ. Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтрэж цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 08:30-17:30 цагийн хооронд
авч болох бөгөөд мэдүүлгээ Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1,
Нийслэлийн засаг захиргааны II байр 11 давхар хурлын танхим, Утас: 11-315319

Google+ Linkedin