Унадаг дугуйд ээлтэй байгууллагаар батламжлагдав

Унадаг дугуйд ээлтэй байгууллагаар батламжлагдав

Олон улсын унадаг дугуйн аялалын холбоо, Merida Mongolia клубээс “Mongolian Bike Tourism Meeting” дугуйчдын анхдугаар хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж Нийслэл Улаанбаатар хотын унадаг дугуйн хэрэглээ, аялал, зориулалтын зам, замын төлөвлөлт, холын замын аялалын туршлага ирээдүйн хөгжлийн талаар илтгэл тавьж Унадаг дугуйн аялал жуулчлалыг дэмжин ажилласан байгууллага, дугуйчдыг шалгарууллаа.
Тус анхдугаар бага хуралд манай газраас “Нийслэл, нийслэлийн ойр орчмын унадаг дугуйн аяллын замын зураглал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Олон улсын унадаг дугуйн аялалын холбооноос 2016-2017онд зохион байгуулагдсан унадаг дугуйн томоохон аялалд идэвхи санаачлагатай оролцсоныг үнэлж батламж гардлаа.

Google+ Linkedin