Гудамж талбайг нэршүүлэх тухай

Гудамж талбайг нэршүүлэх тухай

Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” Нийслэлийн Засаг Даргын 2014 оны А/563 дугаар захирамжаар “Гудамж, зам талбайн нэрийн асуудлыг хэлэлцэх комисс” нь тус тус батлагдсан.

Тус байгууллагын орлогч даргаар ахлуулсан дээрх нэрийн комисс нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн баруун хойд уулзвараас зүүн тийш Их Монгол улсын гудамж хүртэлх 1.4 км шинээр холбосон замыг Удирдлагын академийн гудамж гэж нэршүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уг хурлаас гарсан тэмдэглэлийн дагуу Удирдлагын академийн гудамж гэж нэршүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол олон нийт та бүхэн саналаа ирүүлнэ үү.

 

Google+ Linkedin

Хариулт үлдээх