Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны  2017 оны үйл ажиллагааны тайлан

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/202 дугаар “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь дарга, нарийн бичгийн дарга, үндсэн 6 гишүүдээс гадна ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц тус бүрээр 1 оршин суугч сууц өмчлөгчийн төлөөлөл гэсэн бүрэлдхүүнтэйгээр ажиллалаа.

Үнэлгээний хорооны даргаар нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч ажиллаж байгаа бөгөөд 2017 онд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсанд 4, 5, 7, 9 дүгээр сард нийтлэж, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 21 багцад 24 материал хүлээн авч, үнэлгээний хороог 23 удаа хуралдуулав.

Үнэлгээний хорооны ирцийн мэдээлэл

Хурал дугаар Хурлын огноо Багцын дугаар Хурлын цаг Оролцсон гишүүд
1 2017.04.26 ХУД-09 9:00 7
2 2017.04.26 БГД-01 10:10 11
3 2017.04.26 БГД-04 11:50 9
4 2017.04.26 БГД-05 12:20 9
5 2017.04.26 БГД-15 13:00 7
6 2017.04.26 БГД-07  13:15 8
7 2017.04.26 БГД-11 15:00 7
8 2017.04.26 БГД-13 15:40 9
9 2017.05.12 БГД-05 15:00 9
10 2017.05.12 БГД-04 16:30 9
11 2017.06.08 БГД-01 11:00 11
12 2017.07.04 БГД-15 13:00 8
13 2017.07.04 ХУД-02 13:00 11
14 2017.07.04 БГД-07 13:40 9
15 2017.07.04 ХУД-07 15:00 7
16 2017.07.04 ХУД-10 15:00 8
17 2017.07.04 ХУД-04 16:00 9
18 2017.08.30 БГД-07 9:00 9
19 2017.08.30 ХУД-04 10:40 11
20 2017.08.30 ХУД-12 11:00 8
21 2017.08.30 БГД-14 12:15 9
22 2017.08.30 БЗД-09 13:15 10
23 2017.11.06 БГД-14 13:30 10
Нийт 205

Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын дагуу Үнэлгээний хорооны дүгнэлтээр 2017 онд 14 багцын 39 барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар батламжлах ажлыг зохион байгуулж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

2017 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Арьс ширний 31 дүгээр орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “ДАКО” ХХК нь оршин суугчидтай хоёр ба гурван талт гэрээ байгуулах явцад зөвшилцөлд хүрэхгүй байгаа тул төсөл хэрэгжүүлэх эрхээсээ татгалзах хүсэлт гарагсан тул нийслэлийн Засаг даргын захирамжаар эрхийг цуцлав.

 

2017 онд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээлэл

Багц Захирамжийн огноо Захирамжийн дугаар Барилгын тоо Дүүрэг Төсөл хэрэгжүүлэгч
1 БГД 03 2017.03.10 А/117 2 Баянгол Гэрэгэ констракшн ХХК
2 БГД 06 2017.03.10 А/118 3 Баянгол Тэргүүн чансаа ХХК
3 БГД 11 2017.05.11 А/297 1 Баянгол Стандарт проперти ХХК
4 БГД 13 2017.05.11 А/299 3 Баянгол Алво ХХК
5 БГД 04 2017.06.14 А/438 3 Баянгол Нью стандарт ложистикс ХХК
6 БГД 05 2017.06.14 А/438 3 Баянгол Нью стандарт ложистикс ХХК
7 БГД 02 2017.07.05 А/514 4 Баянгол Хос болор ХХК
8 БГД 01 2017.07.05 А/515 6 Баянгол Эс Ти Эм констракшн ХХК
9 БЗД 09 2017.10.04 А/734 3 Баянзүрх ДАЛУ ХХК
10 ХУД 04 2017.10.04 А/735 4 Хан-Уул Эм Эм Жи Капитал ХХК
11 БГД 07 2017.10.04 А/736 3 Баянгол Тэргүүн чансаа ХХК
12 ХУД 12 2017.10.04 А/737 1 Хан-Уул ОХС ХХК
13 БГД 14 2017.11.16 А/881 2 Баянгол Камдер ХХК
НИЙТ 38  

Google+ Linkedin