Дугуйн замын трассын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн ажлын танилцуулга

Дугуйн замын трассын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн ажлын танилцуулга

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Дугуйн зам дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

  • 04.12: Нийслэлийн Засаг даргын А/211 дүгээр “Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт батлах тухай” захирамж батлагдсан.
  • 04.14: Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарсан.
  • 04.19: Үнэлгээний хороо ажлын даалгавар болон тендерийн баримт бичгийг боловсруулах, олон нийтэд тендерийн урилгыг зарлах тухай хуралдав. Зөвлөх үйлчилгээний тендерийг хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтын дагуу 3 багц болгон хуваасан. Үүнд:
  • Туул голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703001
  • Сэлбэ голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703002
  • Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703003 тус тус болно.
  • 04.24: Туул гол, Сэлбэ гол дагуух болон Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын судалгаа, зураг төсөл боловсруулах ажлын даалгавар боловсруулж, батлагдсан.
  • 04.24: 3 багц ажлын зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг боловсруулж, батлуулсан.
  • 04.24: Үндэсний шуудан, Монголын үнэн, Зууны мэдээ өдөр тутмын сонин болон www.tender.gov.mn, www.mpa.ub.gov.mn цахим хуудсанд зөвлөх үйлчилгээний тендерийн зарлалыг нийтэлсэн.
  • 05.03: Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтад орох аж ахуйн нэгж, байгууллагын тендерийн мэдүүлгийг хүлээн авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтад хамгийн багадаа 3 санал ирэх ёстой ч тендерийн зарлалын дагуу дээрх тоонд хүрээгүй тул тендерийг дахин зарласан.
  • 05.15: Зөвлөх үйлчилгээний тендерийн зарлалын дагуу аж ахуйн нэгж, байгууллагын тендерийн мэдүүлгийг хүлээн авсан. Үүнд:
  • Туул голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703001 багцад: “Ханну-Арх” ХХК, “Форум-Арт” ХХК, “ИЗМНЭГ” ХХК, “Өрнөл проект” ХХК, “Сант-Од планнинг” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК;
  • Сэлбэ голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703002: “Ханну-Арх” ХХК, “Форум-Арт” ХХК, “ИЗМНЭГ” ХХК, “Өрнөл проект” ХХК, “Сант-Од планнинг” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК-аас;
  • Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703003: Инженер геодези” ХХК, “Гарди хауз” ХХК, “Форум-Арт” ХХК, “Сант-Од планнинг” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК-аас тус тус тендерийн санал ирүүлсэн.
  • 06.19: Үнэлгээний хорооны зөвлөмжийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэв. Үүнд:
  • Туул голын дагуу хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703001 багцад: Хураангуй жагсаалтад багтсан “Өрнөл проект” ХХК, “Форум-Арт” ХХК, “ИЗМНЭГ” ХХК, “Ханну-Арх” ХХК-уудад зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хүргүүлсэн бөгөөд “Өрнөл проект” ХХК, “ИЗМНЭГ” ХХК-аас 2017.06.16-ны өдрийн 10.00 цагт тендер ирсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтээр “Өрнөл проект” ХХК шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргасан.
  • Сэлбэ гол дагуу хийх дугуйн замын судалгаа, зураг төсөл боловсруулах НХТЕТГ/201703002 багцад: Хураангуй жагсаалтад багтсан “Өрнөл проект” ХХК, “Форум-Арт” ХХК, “ИЗМНЭГ” ХХК, “Ханну-Арх” ХХК-уудад зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хүргүүлсэн бөгөөд “ИЗМНЭГ” ХХК-аас 2017.06.16-ны өдрийн 10.00 цагт тендер санал ирсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтээр “ИЗМНЭГ” ХХК тендерийн босго оноог давж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргасан.

Хотын төвийн хэсэгт хийх дугуйн замын судалгаа хийх, зураг төсөл боловсруулах ажил – НХТЕТГ/201703003 багцад: Хураангуй жагсаалтад багтсан “Инженер геодези” ХХК, “Форум-Арт” ХХК, “Гарди хауз” ХХК-уудад зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хүргүүлсэн бөгөөд “Инженер геодези” ХХК, “Гарди хауз” ХХК-аас 2017.06.16-ны өдрийн 10.00 цагт тендер санал ирсэн. Үнэлгээний хорооны дүгнэлтээр “Гарди хауз” ХХК шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргасан.

Google+ Linkedin