Барилга байгууламжын хяналтын хэлтэс 2017 онд

Барилга байгууламжын хяналтын хэлтэс 2017 онд

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судалж 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 302 барилга байгууламжид шинээр, 134 зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж нийт 436 зөвшөөрөл олгосон.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судлаж бичиг баримт, холбогдох материал, ажлын гүйцэтгэлийг хянаж өссөн дүнгээр шинээр 670, давтан 178,  нийт 848 барилга байгууламжийн захиалагч талд мэдэгдэл хүргүүлж, комисс ажиллав. Мөн ЗГ-ын 69, 172 дугаар тогтоолын хэрэгжүүлж иргэн аж ахуйн нэгжийн 367 барилга байгууламж, мөн НХОГ-ын захиалгатай 286 засвар, тохижилтын ажлыг ашиглалтад оруулах хуваарийг батлуулан үүрэг даалгаврын биелэлт хангагдсан дараах барилга байгууламжид комисс ажилласан.

Үүнд: 2352 айлын 128051.33 м2 талбайтай 22 орон сууцны барилга, 5595 айлын 457351.29 м2 талбайтай 65 үйлчилгээтэй орон сууцны барилга, 24807.46 м2 талбайтай 55 контор, үйлчилгээний барилга, 1595 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга, 4270 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга 7, 1450 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 5, эмнэлгийн барилга 5, конторын зориулалттай барилга 12, агуулахын зориулалттай барилга 2, их дээд сургуулийн барилга 5, үйлдвэрийн зориулалттай барилга 1, урлаг спортын заалны барилга 2, цахилгааны дэд өртөө 259 ширхэг, ШТС, АХЦС 6 ширхэг, 17 байршилд гэрэлтүүлэг,  гадна холбооны сувагчлалын ажил 2, авто замын ажил 7 байршилд 7.330 км, УДДТ 2, дулааны шугам 8, бохир усны шугам насос станц 3, авто замын уулзвар 3, гүүрэн гарц 2,  бусад 166 барилга, цахилгаан шат-1 (74 ш) нийт 755 барилга байгууламжийн акт, дүгнэлт баталгаажиж дугаар олгов.

Мөн гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд СБД-ийн 9 хорооны нутаг дэвсгэрт 7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Пример инвестмент” ХХК-ийн 60 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК-ийн 360 айлын орон сууц, Асар групп ХХК-ийн 120 айлын орон сууц, БГД-ийн 21-р хороо “Төгс хурц консалтинг” ХХК-ийн 20 айлын орон сууц, нийт 560 орон сууцны барилгад комисс ажиллаж акт баталгаажсан.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зай, орчин, налуу зам, пандусыг батлагдсан ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг хянаж, ажлын гүйцэтгэл дутуу орхигдсон ажлыг гүйцээх шаардлагыг барилгын захиалагч, гүйцэтгэгч талд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажилав. Үүнд: налуу зам (пандус) 44, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан олон нийтийн барилгад ариун цэврийн нэг өрөөний бүрэн тоноглолыг хийлгэсэн 40, барилгын гадна тохижилтын ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэх үүрэг даалгаврыг захиалагч, гүйцэтгэгч нарт өгч, хэрэгжилтийг хангуулж ажилласан.

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОСОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭ

2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ны хүртэл

Д/Д Барилга, байгууламжийн нэр, төрөл Зөвшөөрөл олгосон б/б-ийн тоо /ш/ Хүчин чадал
айлын тоо/өрх/ хүүхэд, орны тоо/ш/ урт/км/ ш
А/. БАРИЛГА 210 8516 5180    
1 ОРОН СУУЦ Орон сууц 39 5012      
2 Үйлчилгээтэй орон сууц 36 3499      
3 Түрээсийн орон сууц          
4 Амины орон сууц 5 5      
5 Цэцэрлэг 13   2370    
6 Ерөнхий боловсролын сургууль 3   2660    
7 Их дээд сургууль 1        
8 Эмнэлэг 7        
9 Контор, үйлчилгээ 67        
10 Спорт заал, сургалтын төв 7        
11 Нийтийн бие засах газар 1        
12 Аялал жуулчлалын цогцолбор 19        
13 Үйлдвэр, агуулах 12        
Б/.ДЭД БҮТЭЦ 173     43.814  
1 ШТС, АХЦС 10        
2 УДДТ 4        
3 Дулааны шугам 5     2.87  
4 Цэвэр усны шугам          
5 Бохир усны шугам 2        
6 Цахилгаан, дэд өртөө 122        
7 Гэрэлтүүлэг          
8 Холбоо 1     2.35  
9 Үерийн далан суваг 2     0.474  
10 Буулгалт 2        
11 Авто зам 11     38.12  
12 Уулзвар 8        
13 Гүүр, гүүрэн гарц 2        
14 Цахилгаан шат          
15 Авто граж 3       78
В/.БУСАД          
НИЙТ 383        

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН АКТ БАТАЛГААЖИЖ ДУГААР ОЛГОСОН МЭДЭЭ

2017 оны 01-р сарын 01-ны өдрөөс 12-р сарын 31-ны өдөр хүртэл

Д/Д Барилга, байгууламжийн нэр, төрөл Дугаар  олгосон
актын
тоо /ш/
Хүчин чадал
 айлын тоо /өрх/  талбай /м2/ хүчин чадал  урт /км/  эзэлхүүн /м3/ тоо, ширхэг
А/. БАРИЛГА 404 9658 1071689.53 15285 0 577855.64 0
1 ОРОН СУУЦ Орон сууц 28 3088 141900.55 0 0 565412 0
2 Үйлчилгээтэй орон сууц 70 6520 526065.07 0 0 1768284.31 0
3 Түрээсийн орон сууц 0 0 0 0 0 0 0
4 Амины орон сууц 0 0 0 0 0 0 0
5 Цэцэрлэг 10 0 8396 1645 0 29591.44 0
6 Ерөнхий боловсролын  сургууль 9 0 33258.29 8600 0 124660.436 0
7 Их дээд сургууль 7 0 24571 3100 0 68082 0
8 Сургууль, цэцэрлэг 4 50 10567 1450 0 39312 0
9 Эмнэлэг 8 0 18064 390 0 64239.3 0
10 Контор 13 0 14644.6 0 0 35830.44 0
11 Контор, үйлчилгээ 57 0 280824.46 0 0 1156139.11 0
12 Контор, агуулах 1 0 1636 0 0 0 0
13 Агуулах 2 0 3838 0 0 30392 0
14 Үйлдвэр 1 0 1788 0 0 5364 0
15 Усан спорт сургалтын төв, спорт заал 2 0 2324 0 0 1399 0
16 Нийтийн бие засах газар 0 0 0 0 0 0 0
17 Музей, үзэсгэлэн, тоглоом 0 0 0 0 0 0 0
18 Бусад/тохижилт засвар/ 192 0 3812.56 100 0 12443.64 0
 Б/.ДЭД БҮТЭЦ 365 0 21119.1 0 22.09 195 302
1 ШТС 7 0 0 0 0 195 0
2 УДДТ 3 0 0 0 0 0 0
3 Дулааны шугам 8 0 0 0 1.334 0 0
4 Цэвэр усны шугам 0 0 0 0 0 0 0
5 Бохир усны шугам, насос станц 6 0 0 0 6.95 0 0
6 Цахилгаан, дэд өртөө 287 0 0 0 0 0 0
8 Гэрэлтүүлэг 36 0 0 0 0 0 228
9 Холбоо 2 0 0 0 0 0 0
10 Үерийн далан суваг 0 0 0 0 0 0 0
11 Борооны усны шугам 0 0 0 0 0 0 0
12 Авто зам 10 0 0 0 13.779 0 0
13 Уулзвар 3 0 21119.1 0 0 0 0
14 Гүүр 0 0 0 0 0 0 0
15 Гүүрэн гарц 2 0 0 0 0.027 0 0
16 Цахилгаан шат 1 0 0 0 0 0 74
17 Авто гaраaш 0 0 0 0 0 0 0
 В/.БУСАД 0 0 0 0 0 0 0
НИЙТ 769 9658 1092808.63 15285 22.09 578050.64  
Google+ Linkedin