Улаанбаатар хотын хаягжуулалт

Улаанбаатар хотын хаягжуулалт

Улаанбаатар хотыг хаягжуулахтай холбоотой хууль, тогтоол, шийдвэрүүд:

1. Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль 2013

2. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”

3. MNS 5283:2014 стандарт “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага”

4. MNS 6275:2011 “Нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага”

5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлун Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06 өдрийн 269 дугаар тогтоол “Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журам”

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 250 гаруй гудамж, зам байгаагаас 1997 оноос хойш 151 гудамжийг нэршүүлж НИТХТ-ийн тогтоолоор батлуулаад байна.

2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу шинээр тавигдсан болон бусад нэршүүлээгүй нийт 62 гудамжыг нэршүүлэхээр судалгааны ажил хийгдэн нэрийн комиссын хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2004 оноос хойш одоогоор 15200 барилга байгууламжид албан ёсны хаяг дугаар авч барилга байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдээд байна. /хүснэгт.1/

Барилгыг бүртгэхдээ барилгын үндсэн болон ерөнхий үзүүлэлт, барилга барих, зураг батлах зөвшөөрөл, инженерийн хангамжийн үзүүлэлт, газар хөдлөлийн тооцоо, чанар дүгнэлт зэрэг нийт 155 үзүүлэлтээр бүртгэж байна.

Зуслангийн 26 амны айл өрхийн хаягжуулалтын ажил

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөг үндэслэн хашаа, байшинг хаягжуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Урьд өмнө нь ногоон бүсийн зуслангийн айл өрхийг нэгдсэн байдлаар хаягжуулах ажил хийгдэж байгаагүй бөгөөд энэ жил зуслангийн газар өмчлөлийн ажилтай холбогдуулан доорх 26 аманд газрын эрх нь баталгаажсан 40300 гаруй хашааг нэг бүрчлэн дугаарлах томоохон ажил хийгдэж байна.

Дүүрэг Хороо Хамаарах зуслангийн 26 ам
Чингэлтэй 19 Ар согоот Зуун мод_Чин
Шадивлан Майхан толгой_Чин
Яргайт Ойн булаг
Яргайтын богино Жигжид
Гүнт
Сүхбаатар 15 Ар хустай Зуун мод_СБ
19 Баянбулаг Хандгайт
Гоодой Хандгайтын богино
Шарга морьт Хуурай мухар
Санзай Майхан толгой_СБ
20 Бэлх Хадат
Даваат Цолмон
Мааньт Цуурайт
Сэлбэ Цээнэ
Сэлх

Зуслангийн хашаа, байшинг хаягжуулахдаа яаралтай түргэн тусламж, гамшиг осол, онцгой байдлын нөхцлийг харгалзан үзэх, хаягжуулалтыг иргэдэд ойлгомжтой болгох зорилгоор дүүргийн хороод, онцгой байдал, цагдаагийн алба, хэлтэс зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаа.

Өнөөдрийн байдлаар Ар хустай, Цолмон, Цээнэ, Яргайт, Жигжидийн 5 амны айл өрхийн хашаа, байшинг бүрэн дугаарлан нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгсөн ба үлдсэн амны хаягжуулалтын ажлыг энэ оны 7 дугаар сардаа багтаан хийж дуусгахаар ажиллаж байна.

Хүснэгт 2Мөн энэхүү ажлын хүрээнд хаягжуулалтыг иргэд олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох үүднээс зуслангийн амуудад эхлэл төгсгөлийг заах, зам дагуу байршуулах хаягийн зургийн, хэсгийн чиглэл заах гэсэн 4 төрлийн хаягийн самбарыг байршуулахаар төлөвлөж, судалгааг гарган ажиллаж байна.

Хаягийн зургийн самбарын төрөл

Ийнхүү зуслангийн айл, өрхийн хаягжилтыг хийж байгаа нь хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн бүртгэлүүдийг нэгдсэн байдлаар оновчтой хийх, цаашлаад иргэд өмч хөрөнгөө бүртгүүлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал мөнгө, шат дамжлагыг багасгах чухал ач холбогдолтой юм.

Google+ Linkedin